Цавуу шахалтын оператор ажилд авна.
2026-07-06
Ерөнхий шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.
- Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
Ажил үүрэг:
- Удирдах ажилтны өгсөн заавар, чиглэлийн дагуу давирхай шахалт (Resin Injection), Sling болон холбогдох туслах ажлуудыг гүйцэтгэх.
- Давирхай шахалт болон Sling ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн багийн гаргасан зураг, схем, төлөвлөгөөг уншиж, ойлгон, мөрдөж ажиллах.
- Далд уурхайн ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй, аюулгүй байлгах.
- Ажлын байрны аюул, эрсдэлийг илрүүлж, зохих хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх эсвэл шаардлагатай тохиолдолд удирдах ажилтанд мэдээлэн, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах.
- Хамтран ажиллагсад болон уурхайн бусад нэгж, хэлтэстэй үр дүнтэй, эерэг хамтын ажиллагаа, харилцааг бий болгох.
- Онцгой байдлын үед авах арга хэмжээний талаарх сургалтад хамрагдаж, шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшин, шаардлагатай үед зөв хариу арга хэмжээ авах.
- Онцгой байдлын үед тогтоосон журам, зааврын дагуу шуурхай арга хэмжээ авах.
- JHA (Ажлын аюулын дүн шинжилгээ), TRACK үнэлгээ, CRM шалгах хуудас зэрэг ажлын баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх.
- Компанийн 7 амь аврах дүрэм (7 Life Saving Rules)-ийг чанд мөрдөх.
- Хувийн хамгаалах хэрэгслийг (PPE) зөв ашиглаж, тогтмол арчилж, бүрэн бүтэн байдлыг хангах.
- Ажлын цагийг үр бүтээлтэй, зохион байгуулалттай ашиглаж, сул цаг гарсан тохиолдолд санаачилга гарган удирдах ажилтандаа мэдэгдэж, өгсөн нэмэлт үүрэг даалгаврыг өндөр чанартай гүйцэтгэх.
Гэрээний хугацаа: 4 сар
Байршил: Site 14/14
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303