• Youtube
  • Instagram


Геотехникийн техникч ажилд авна.





Ерөнхий шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. 
  • Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.

Ажил үүрэг:

Геотехникийн Инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 2/3-г ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд), 1/3-г оффисийн орчинд газрын гадаргууд өнгөрүүлнэ. Ажлын талбайд зарцуулах энэхүү цагийн харьцаа нь төлөвлөгөөний нэг хэсэг болон хэрэгжиж буй ажлаас шалтгаалан өөрчлөгдөнө.

1. Үйл ажиллагааны Бүтээмж- Газрын гүнд болон Гадаргууд (70%)
• Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх- Геотехникийн болон Геологийн
• Геологийн багийн хэрэгжүүлж буй төслийн хуваарь боловсруулах ажилд туслах
• Хөрсний бэхэлгээний чанарын шалгалт болон туршилт явуулах
• Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
• Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх
• Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах
• Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
• Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх
• Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх

2. Хувийн болон Багийн Хамтын ажиллагаа (15%)
• Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах.
• Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах
• Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах
• Ажлын байран дах хариуцлага хүлээх чадвар болон шударга байдал- хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хүмүүс тус бүрт анхаарал хандуулах
• Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх

3. Хүмүүст Анхаарал хандуулах (10%)
• Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлагатай хандаж, бусдад үлгэр жишээ үзүүлэх
• Хамтын ажиллагаа, илтгэлцлэлээр дамжуулан хувийн болон байгууллагын амжилтад хүрэх хүчин чармайлт гаргах
• Өндөр мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүйг баримтлах
• Мэдлэгийг хуваалцаж, багийн гишүүдэд түгээх, багийн суралцах орчинг бий болгох

4. Стратегийн Үр ашигтай байдал (5%)
• Корпорацийн техникийн хүчин чадал, эдийн засгийн найдвартай байдал, тогтворжилт, аюулгүй ажиллагааны үүрэг даалгаврын тодорхой жишээгээр дамжуулан аж үйлдвэр, засгийн газрын хүрээнд нэр хүндтэй хамтрагч болохын хувьд Оюу Толгойн нэр хүндийг өндөрт өргөх.
• ОТ-н амжилтад геотехникийн инженерчлэл болон геологи хэрхэн бодит үүрэг гүйцэтгэдэг болон уул уурхайн амжилттай үйл ажиллагааны бизнесийн гол хөдөлгөгч хүчний тухай ойлголтыг хөгжүүлэх.

Гэрээний хугацаа: 4 сар

Байршил: Site 14/14

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

Цээж зураг 1%

Мөн 94970303, 77130303