Механикийн ажлын байрны сургагч багш ажилд авна.
2026-04-16
Ерөнхий шаардлага:
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Сургалт болон боловсролын гэрчилгээ IV ТАЕ40110 байх эсвэл Инженерийн дипломтой бол давуу тал болно.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн ур чадварын мэргэшсэн дипломтой байх.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Үйлдвэрийн гидравликийн мэдлэг, ур чадвартай байх.
Ажил үүрэг:
- Механикийн ажилчдад зориулсан сургалтыг стандарт шаардлагын дагуу боловсруулж заана.
- Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно.
- Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана.
- Ажлын байран дээрх сургалтыг явуулж, зохих үнэлгээнүүдийг хийнэ.
- Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
- Дадлагажигчдын сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
- Шаардлагатай бол дадлагажигчдыг дагалдуулж сургана.
- ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтарна.
- Хичээл бүрийн төлөвлөлт, бүртгэл, ажилтны ур чадварын нотолгоог бүрдүүлэн ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.
- Дадлагын газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
- Ажлын байрны эмх цэгцийг байнга хариуцаж хангуулна.
- Үйл ажиллагааны Сургалтын хэсгүүд / төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, уурхайн талбарын механикийн ажилчдын сургалт, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулна.
- Механикийн бүх ажилчдад зориулсан чадамжид суурилсан Механикийн сургалт, үнэлгээний загварчлалыг нэвтрүүлэхэд гол үүрэгтэй ажиллана. Сургалтын хэлтэсийн төслүүд болон бусад хэлтэсийн хүсэлтүүдийг дэмжиж ажиллана.
Гэрээний хугацаа: 1 жил
Байршил: On-Site 14/14
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.