Аюулгүй ажиллагааны зөвлөх ажилд авна.
2026-05-13
Ерөнхий шаардлага:
- Бакалавр, түүнтэй адилтгах болон түүнээс дээш боловсролыг коллеж, их сургуулийн хөтөлбөрт хамрагдан боловсролын зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
- Шинжлэх ухаан, инженер, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бусад холбогдох мэргэжил
- Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай буюу практик туршлага ихтэй, ажлын байран дээрх сургалтад хамрагдсан байх
- Монгол улсын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаар мэдлэгтэй байх
- Бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд/эрүүл ахуйн үүрэг амлалтдаа тууштай, сайн харуулж ажиллах
- Харилцааны өндөр ур чадвартай байх (ам, бичиг, танилцуулга)
- Асуудал шийдэх, төсөл хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах оролцооны арга барилаар үлгэрлэн ажиллах
- Word, Excel, мэдээллийн сангийн программууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх
- Хүнтэй харилцах өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай
- Төслийн удирдлагын ур чадвартай байх
- Зохион байгуулах, эрэмбэлэх өндөр ур чадвартай байх
Ажил үүрэг, хариуцлага:
Төлөвлөх, тайлагнах
- Ажил эхлэхийн өмнөх уулзалт хуралд тогтмол идэвхтэй оролцож, талбайн удирдах ажилтнууд болон багийн гишүүдэд тухайн ээлжийн эрсдэлийн удирдлагын талаарх ярилцлагыг чиглүүлэхэд аюулгүй ажиллагааны талаас дэмжлэг үзүүлэх
- Компанийн ЭМААБО-ны осол зөрчил, амь эрсдэж болзошгүй ослын талаар Үйл ажиллагааны удирдах ажилтнууд ажил эхлэхийн өмнөх хурал дээр цаг алдалгүй танилцуулж, сургамж, ослын мөрөөр авсан арга хэмжээг бүртгэж авахад дэмжлэг үзүүлэх
Хууль, компанийн шаардлагуудыг мөрдөх, сайжруулах
- ЭМААБО-ны аудит, ноцтой эрсдэлийн магадалгаа, үнэлгээ, үзлэг шалгалт, ажиглалт, дээжлэлт туршилтад оролцох
- ЭМАА-ны холбогдох стандартуудын хэрэгжилтийг хангах ажиглалт, үзлэг шалгалт тогтмол хийх
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ажил эхлэхийн өмнөх үзлэг шалгалт хийгдсэн эсэх, ажилд тохиромжтой эсэх, хяналтын хуудсыг зөв бөглөж илрүүлсэн дутагдлыг зассан эсэхийг газар дээр нь шалгах
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөө, тээврийн хэрэгслийн болон жолоодлогын стандарт, журмын хэрэгжилтэд үзлэг шалгалт хийж, газар дээр нь шалгаж, илрүүлсэн зөрчлийг мэдээлэх
- Өндөрт ажиллах стандарт, журмын хэрэгжилтэд тогтмол ажиглалт, үзлэг шалгалт хийж, илрүүлсэн зөрчлийг мэдээлэх
- Хязгаарлагдмал орчинд ажиллах стандарт, журмын хэрэгжилтэд тогтмол ажиглалт, үзлэг шалгалт хийж, илрүүлсэн зөрчлийг мэдээлэх
- Кран, өргөх ажиллагаанд тогтмол ажиглалт, үзлэг шалгалт хийж, краны ашиглалт, үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээг Кран, өргөх ажиллагааны стандарт, журмын дагуу явуулах.
- Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаанд ажиглалт, үзлэг шалгалт хийж, ажил эхлэх зөвшөөрлийн системийг хангуулах
- C болон аюулгүй ажиллагааны бусад ерөнхий стандарт, журмын хэрэгжилтийг хангах тогтмол ажиглалт, шалгалт хийж, зөрчил мэдээлэх
- АЭӨАҮ-ний (АСЖ, ААДШ, УХААН) талбайн магадалгаа хийж, тодорхой ажлын ноцтой эрсдэлийн хяналтын хуудас боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Ослын талаар цаг алдалгүй мэдээлэх
Зааж сургах, техникийн дэмжлэг үзүүлэх
- Бүх талбайн ажлыг АСЖ болон батлагдсан эрсдэлийн үнэлгээнд тодорхойлсон стандартын дагуу гүйцэтгүүлэх, тухайн ажлыг гүйцэтгэж байгаа баг эрсдэл болон хяналтын арга хэмжээний үр дүнг тодорхойлох чадвартай байх
- Тодорхой ажлуудын аюулгүй ажиллагааг дэмжиж ААҮ, УХААН, АСЖ, Ажил эхлэх зөвшөөрөл бүхий 1-р түвшний эрсдэлийн үнэлгээ боловсруулж, үнэлгээ хийхэд ахлах ажилтан, багийн удирдлага, ажил гүйцэтгэх багт газар дээр нь зааж зөвлөн дэмжих
- Ноцтой эрсдэлийн талбайн магадалгаа, HIP магадалгаа, Аюул тодорхойлох, ажлын байрны үзлэг, ажиглалт зэрэг талбайн удирдах ажилтнуудын чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ахлах ажилтны талбайн үйл ажиллагаанд оролцох
- Ослын нарийвчилсан судалгаанд удирдах ажилтнуудыг дэмжиж зааж зөвлөх
- Гэрээт компаниудын ЭМААБО багуудад зааж зөвлөн хөгжүүлж ОТ-н ЭМААБО-ны системд нийцүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Өдөр тутмын ажилд хүний амь эрсдэх эрсдэлээс сэргийлж ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг шалгаж магадлахад ажил гүйцэтгэх багуудад газар дээр нь зааж зөвлөх, дэмжлэг үзүүлэх
Оролцоо, мэдээлэл харилцаа
- Шийдээгүй ажлуудын мөрөөр удирдах ажилтнуудтай ажиллах, хянах
- Янз бүрийн зан чанартай хүмүүстэй, ганцаарчилсан эмзэг ярианд мэдрэмжтэй, үр дүнтэй харилцах
- Мэдээлэл харилцааны үр нөлөөг үнэлэх санал хүсэлтийн механизм ажиллуулах
- Ажиллах урам өгөх санааг бусдад хүргэх
- Байнга сайжрах, аливаа үйлд идэвхтэй оролцох хандлага төлөвшүүлэх
- Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнууд болон бусад багуудтай ажлын бүтээлч харилцаа бий болгож, аюул эрсдэлгүй ажиллах соёл хөгжүүлж төлөвшүүлэх зан байдал, үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлэх
- Уурхайн удирдлага, ахлах ажилтнууд, ажилтнууд зэрэг гол оролцогч талуудтай аюулгүй ажиллагааны үүрэг, төлөвлөгөө, гүйцэтгэл сайжруулалтын чиглэлээр тогтмол харилцаж хамтарч ажиллах.
Гэрээний хугацаа: 5 сар
Байршил: On-Site 14/14
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.